Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Autobox аппликейшнаас 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой

Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Autobox аппликейшнаас 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой
Autobox аппликейшнаас 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Autobox аппликейшнаас одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой.

Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.

Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.

Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэж болно.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах