Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой

Цахим тоон гарын үсгийн баталгаажилтаар “Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой
“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Цахим тоон гарын үсгийн баталгаажилтаар “Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх боломжтой.“Autobox” аппликейшнаас тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой аж.Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах