“Аутсорсинг хөдөлмөр эрхлэлтийн шинэ гарц" уулзалт боллоо
"Аутсорсинг хөдөлмөр эрхлэлтийн шинэ гарц" аутсорсингийн үйлчилгээнд оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн лхагва гарагт Хөдөлмөрийн яамнаас санаачлан "Хөдөлмөрийн төв бирж" зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтын дарга удирдлагууд болон аутсорсингийн үйлчилгээнд оролцогч талууд болох мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, хөдөлмөрийн хувийн биржүүд, аутсорсинг эрхэлж байсан, цаашид эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна.
Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд аутсорсинг хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэхэд өөрсдийн санал, зөвлөмжийг өгсөн байна.
/Аутсорсинг гэдэг нь байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулахыг хэлнэ./