Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Avaaz.com” Төвдийн тухай худал мэдээлэл цацжээ

Америкт бүртгэлтэй "АVAAZ.com " веб сайт саяхан "Төвдүүд Хятад улсын төрийн далбааг мандуулахгүй л юм бол харгислал эсвэл хорлолд өртөнө" гэсэн сэдвийн дор гарын үсэг цуглуулжээ. Улмаар БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны ардчилсан өөрчлөлт болон хүний эрхийн үйл хэрэгт халдаж, худал хуурмаг мэдээлэл

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Avaaz.com” Төвдийн тухай худал мэдээлэл цацжээ
“Avaaz.com” Төвдийн тухай худал мэдээлэл цацжээ. Зураг: МҮОНРТ

Америкт бүртгэлтэй "АVAAZ.com " веб сайт саяхан "Төвдүүд Хятад улсын төрийн далбааг мандуулахгүй л юм бол харгислал эсвэл хорлолд өртөнө" гэсэн сэдвийн дор гарын үсэг цуглуулжээ. Улмаар БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны ардчилсан өөрчлөлт болон хүний эрхийн үйл хэрэгт халдаж, худал хуурмаг мэдээлэл цацсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Францын "Далай лам бол жинхэнэ даяанч биш" хэмээх номын зохиолч Максим Вивас өнгөрөгч оны 11 дүгээр сарын 26-нд интернет сүлжээнд "Төвдийн асуудал" хэмээх нээлттэй захидал нийтэлж, "АVAAZ.com" сайтын цацсан мэдээллийг няцаасан аж. Энэхүү захидалд “Даши Цэрэнгийн Төвд бол миний нутаг хэмээх бүтээлийг франц хэлэнд орчуулсан Бельгийн Төвд судлаач Андре Лакройг дурьджээ.

Учир нь Андре Лакрой "АVAAZ.com" веб сайтын гарын үсэг цуглуулах захидлыг авсныхаа дараа Франц болон Бельгийн Хятад судлалын 100 гаруй эрдэмтэн судлаач, Хятад улсад элэгсэг хүмүүст дамжуулсан байна. Максим Вивас болон Андре Лакрой нар өмнө нь Төвдөд ирж байсан бөгөөд өөрсдийн өгүүлэл, нийтлэлээрээ дамжуулан Төвдийн тухай өрнөдийн худал хуурмаг мэдээллийг няцаасаар ирсэн юм.

Түлхүүр үг:avaaz
Хуваалцах