Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аварга солир дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай өнгөрнө

Энэ сарын 31-нд дэлхийд ер бусын ойрхон тулж ирэх аварга том хэмжээтэй тэнгэрийн эрхэс илрүүлснээ НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга солир дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай өнгөрнө
Аварга солир дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай өнгөрнө. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 31-нд дэлхийд ер бусын ойрхон тулж ирэх аварга том хэмжээтэй тэнгэрийн эрхэс илрүүлснээ НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээллээ. Секундэд 35 км-ийн хурдтай дэлхий рүү дөхөж байгаа түүний хурдыг иймэрхүү биетүүдэд төдийлөн байдаггүй өндөр хурд гэдгийг мэргэжилтнүүд бас дурдсан байна.

2015ТВ145 гэж нэрлэгдсэн уг биет манай дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай буюу сар, дэлхий хоёрын хоорондох зайн 1.3-тай тэнцэх зайнд зөрж өнгөрөхөөр байгаа юм байна. 280-620 метрийн диаметртэй гэж судлаачдын тогтоосон энэ эрхэс дэлхийд ямар нэг аюул учруулахгүй юм байна.

Хамгийн сүүлд 2006 онд иймэрхүү тэнгэрийн эрхэс дэлхийтэй маш ойр буюу дэлхий, сар хоёрын хоорондох зайн 1.1-тэй тэнцэх хэмжээтэй зөрж өнгөрч байсан байна. Одоогийнхтой ойролцоо хэмжээний биет дараагийн удаа 2027 оны наймдугаар сард дэлхийд ойртоно гэж НАСА үзэж байна.

Хуваалцах