Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аварга “Тираннозавр”-ын олдворыг дуудлага худалдаанд оруулна

Дэлхий дахинд алдартай үлэг гүрвэлийн ховор олдворыг Америкийн Нью-Йорк хотноо удахгүй дуудлага худалдаанд оруулах юм байна. Энэхүү араг ясыг 6-гаас 8 сая ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга “Тираннозавр”-ын олдворыг дуудлага худалдаанд оруулна
Аварга “Тираннозавр”-ын олдворыг дуудлага худалдаанд оруулна. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинд алдартай үлэг гүрвэлийн ховор олдворыг Америкийн Нью-Йорк хотноо удахгүй дуудлага худалдаанд оруулах юм байна. Энэхүү араг ясыг 6-гаас 8 сая ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байна.

Дэлхий дээр 67 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэлийн олдворыг 1987 онд палеонтологич СтэнСэкрисон анх олж байжээ. Энэ ховор олдворыг анх олсон хүнийх нь нэрээр “Стэн” гэж нэрлэжээ. 4 метрийн өндөртэй, сүүлийг нь оролцуулаад 12 метрийн урттай араг ясыг ирэх 10 дугаар сарын 6-нд Нью Йорк хотноо дуудлага худалдаанд оруулна.

Стэн” үлэг гүрвэлийн амьдын жин нь Африкийн зааныхаас хоёр дахин их буюу 7- 8 тоннд хүрэхээр байсан гэж судлаачид үздэг юм.

Хуваалцах