Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Медалийн төлөөх барилдаанууд тун удахгүй 16:00 цагаас эхлэх ба шууд дамжуулалтыг judotv.com хаягаар үзэх боломжтой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
Аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод өнөөдөр эхэлсэн “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д ӨҮДАШТ-ий аварга ОУХМ Т.Ариунзаяа -57кг /жин/ алтан медалийн төлөө Ардчилсан Солонгостой, МУГТ ДАШТ-й хошой хүрэл медальт Л.Энхрийлэн -63кг /жин/-д алтан медалийн төлөө Ардчилсан Солонгос улсын тамирчинтай барилдах бол ОУХМ С.Лхагвадулам -70кг /жин/-д хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын тамирчинтай барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд тун удахгүй 16:00 цагаас эхлэх ба шууд дамжуулалтыг judotv.com хаягаар үзэх боломжтой гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах