Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аваргын нэрэмжит тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмо бөхийн олон улсын долоо дахь удаагийн тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргын нэрэмжит тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртлээ
Аваргын нэрэмжит тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмо бөхийн олон улсын долоо дахь удаагийн тэмцээнд Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

1270 хүүхэд оролцсон тус тэмцээнд Монголын баг жил болгон амжилттай оролцдог уламжлалаа бататгаж 144 багаас зургаа ялж аман хүзүүдсэн юм.

11 насны ангилалд Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртэж мөн тусгай гурван шагналын нэг болох дайчин барилдаантай бөхөөр шалгарч цомын эзэн боллоо.

Сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал тэмцээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжиж баяр хүргэлээ.

Хуваалцах