Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аvatar” киноны дараагийн ангиудын нээлт хойшиллоо

2021, 2023, 2025, 2027 онд нээлтээ хийх урьдчилсан тов гарсан ч нээлтүүд бүтэн жилээр хойшилжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аvatar” киноны дараагийн ангиудын нээлт хойшиллоо
“Аvatar” киноны дараагийн ангиудын нээлт хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны хоёрдугаар байрт бичигддэг, алдарт найруулагч Жэймс Камероны “Аvatar” киноны дараагийн ангиуд 2021, 2023, 2025, 2027 онд нээлтээ хийх урьдчилсан тов гарсан ч нээлтүүд бүтэн жилээр хойшилжээ.

Тодруулбал, “Avatar 2” 2022 оны арванхоёрдугаар сарын 16, гуравдугаар анги 2024 оны арванхоёрдугаар сарын 20, дөрөвдүгээр анги 2026 арванхоёрдугаар сарын 18, тавдугаар анги 2028 оны арванхоёрдугаар сарын 28-нд үзэгчдэд хүрэхээр боллоо.

Хуваалцах