Авбал зохих төлийн 54.5 хувийг хүлээн авчээ
Энэ жил улсын хэмжээнд 19.4 сая хээлтэгч мал тоологдсон. Үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гараад байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 8.475 сая эх мал төллөж, 8.4 сая төл мал бойжиж байгаа бөгөөд төл бойжилт 99.7 хувьтай байна.
Мэдээллийн алба

Гарсан төлийн хувьд 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4.37 сая хурга, 3.82 сая ишиг хүлээн авчээ. Ингэснээс нийт хээлтэгчийн 43.8 хувь төллөсөн байгаа бол авбал зохих төлийн 54.5 хувийг одоогоор хүлээн аваад байгаа аж.
Мал төлөлтийг аймгуудаар нь авч үзвэл, Ховд 81.1 хувь, Баян-Өлгий 71.2 хувь, Дундговь 57.8 хувь, Өвөрхангай 53.9 хувь, Говсүмбэр 53.6 хувь, Увс 52.2 хувьтай бусад аймгуудад 50.0 хувь хүрэхгүй байгаа юм байна.