“Avengers: Endgame” дахин кино театрт гарна
“Avengers: Endgame” кино 40 гаруй сая ам.долларын орлого олоход бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон “Avatar” бүтээлийн амжилтыг эвдэх юм байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино 40 гаруй сая ам.долларын орлого олоход бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон “Avatar” бүтээлийн амжилтыг эвдэх юм байна. Гэвч дээрх бүтээл нээлтээ хийсний дараа “Aladdin”, “John Wick - 3”, “Godzilla: King of the monsters”, “Pokemon: Detective Pikachu”, “X-men: Dark Phoenix” кино үзэгчдэд хүрснээр ашиг орлого нь буурсан гэнэ. Тиймээс кино багийн зүгээс “Avengers: Endgame” киноны төгсгөлд “Post-сredit scene” буюу нэмэлт хэсэг гаргахаар болжээ. Түүнчлэн төгсгөлийн нэмэлт хэсэгтэйгээр зарим кино театрт дахин гаргах аж.
Сонирхуулахад, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг алдарт найруулагч Жэймс Камероны “Avatar” бүтээл 2.7 тэрбум ам.доллараар тэргүүлдэг.


















