Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Авиган” эмийг "COVID-19"-ийн эсрэг хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байна

Япон Улсын Засгийн газар тавдугаар сард багтаан шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд “Авиган” эмийг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг олгохоор ажиллаж байгаа ч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авиган” эмийг "COVID-19"-ийн эсрэг хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байна
“Авиган” эмийг "COVID-19"-ийн эсрэг хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байна. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Засгийн газар тавдугаар сард багтаан шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд “Авиган” эмийг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг олгохоор ажиллаж байгаа ч аюулгүй хэрэглээний хангалттай баримт нотолгоо хараахан бүрдээгүй байгаа тухай "Кёодо" агентлагаас мэдээлэв.

“Авиган” эм нь Японы “Фүжи фильм” компанийн судалгааны хүрээлэнгээс гарган авсан шинэ төрлийн томуу, томуу төст өвчний үеийн эмчилгээнд хэрэглэгддэг эм юм байна. Энэ эм коронавирусийг эмчлэх үед “тератоген чанар” буюу төрөлтийн хөгжлийн гажиг үүсгэх магадлалтай байна гэж Японы мэргэжлийн эмч нарын зөвлөлөөс үзэж, аюулгүй хэрэглээг хангалттай нотлох баримт бүрдээгүй байгаа тул энэ сардаа багтаан зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын ЭСЯ

Хуваалцах