Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авилга авсан цагдаа нарыг шүүлээ

Баянгол дүүргийн шүүх Нийслэлийн Хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөнт эргүүлийн тасгийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг бусдаас онц их хэмжээний авилга авсан гэх үндэслэлээр шүүлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авилга авсан цагдаа нарыг шүүлээ
Авилга авсан цагдаа нарыг шүүлээ. Зураг: МҮОНРТ

БГД-ийн шүүх нийслэлийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөнт эргүүлийн тасгийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг бусдаас онц их хэмжээний авилга авсан үндэслэлээр шүүлээ.

Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, О.Очмандах, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун оролцсон юм.

Шүүх хурлаар шүүгдэгч У.Раднаабазар, Б.Батбаатар нарт таван жил нэг хоногийн хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Т.Ууганбаярт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулсан байна.

Мөн уг хэрэгт холбогдсон Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын хорих ялыг ногдуулан, ялыг биечлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түлхүүр үг:Авлига авсан хэргээр цагдаа нарыг шүүлээ
Хуваалцах