Авилгад өртдөг байгууллагуудыг нэрлэлээ
Тэдгээр байгууллагуудад Нийслэлийн Газрын алба, Хууль сахиулах байгууллага болон Худалдан авах ажиллагааны байгууллагууд орсон байна.
Мэдээллийн алба

АТГ-аас хийсэн “Хууль дүрэм бодит амьдрал” дугуй ширээний ярилцлагын үеэр манай улсын хамгийн их авилгад өртдөг байгууллагуудыг нэрлэжээ. Тэдгээр байгууллагуудад Нийслэлийн Газрын алба, Хууль сахиулах байгууллага болон Худалдан авах ажиллагааны байгууллагууд орсон байна. Нэрлэгдсэн байгууллагуудад АТГ-аас авилгын эсрэг хууль тогтоомжуудыг хүргүүлээд байгаа бөгөөд ирэх оноос дээрх байгууллагуудад шаталсан сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.


















