Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Авилгатай тэмцэх газрынхан мэдэгдэл хийсэнгүй

АТГ-ын албан хаагчид МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, О.Цолмонгоос мэдүүлэг авсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээлж байна. Тэгвэл АТГ-ын нэгжлэг дөнгөж сая дуусжээ. Тэд Н.Энхбаярын гэрээс гарах гэсэн боловч МАХН-ын гишүүн, дэмжигчид ямар үндэслэлээр нэгжлэг хийж буйгаа тайлбарла хэм

ГА
Галаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авилгатай тэмцэх газрынхан мэдэгдэл хийсэнгүй
Авилгатай тэмцэх газрынхан мэдэгдэл хийсэнгүй. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр, албан өрөө болон том хүү Э.Батшугарын найз бүсгүй Дариймаагийн аав Төмөрийн гэрт АТГ-ынхан өнгөрсөн өдөр нэгжлэг хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдон, хэргийг эцэслэн шийдэж, өдгөө ял эдлэж байгаа боловч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор интерполоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Монголд ирсэн даруйд хуулийнхан түүнийг саатуулан шалгаж байгаа. Саяханаас түүнийг мэдүүлэг өгч эхэлсэн тухай ч хэвлэлийн хуудсаар мэдээлээд удалгүй Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн нь хэргийн учиг зангилаа улам тайлагдаж байгаа болов уу гэсэн таамгийг төрүүлж байна. Мөн энэхүү үйлдлүүдтэй зэрэгцэн Н.Энхбаярын гэргий гэргий О.Цолмонгийн төрсөн дүүг нь цагдаагийнхан баривчилжээ. Харин тэдний нэгжлэг дуусах үеэр МАХН-ын зарим гишүүд ирсэн байлаа. Гишүүд ямар үндэслэлтэйгээр нэгжлэг хийж байгаа АТГ-ын албаныхнаас тайлбар хүсэхэд тэд хариу мэдэгдэл өгсөнгүй явсан юм. АТг-ынхан сэтгүүлчдэд мөн ямарч хариу өгөлгүйгээр арын хаалгаар сэм гарч машинд суун одлоо.

Түлхүүр үг:энхээ
Хуваалцах