Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлагагүй цусны донорын эгнээнд нэгдлээ

Тус хамт олноос “Аюулгүй цус - Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Цусны донорын дэлхийн өдрийг угтан нийт алба хаагчиддаа сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн “Цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэцгээе” гэж уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлагагүй цусны донорын эгнээнд нэгдлээ
Авлагагүй цусны донорын эгнээнд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

ХУД-ийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн шийдвэр гүйцэтгэгч нар Цус сэлбэлт судлалын үндэсний төвд энэ сарын 13-ны өдөр сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн цус цусны эмгэгтэй өвчтөнд, хагалгааны ширээн дээр амьдрал - үхлийн заагт байгаа өвчтөнд, төрөхийн хүндрэлээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа эхчүүдэд амьдрал бэлэглэлээ. Тус хамт олноос “Аюулгүй цус - Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Цусны донорын дэлхийн өдрийг угтан нийт алба хаагчиддаа сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн “Цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэцгээе” гэж уриалж байна.

Хуваалцах