Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 өргөдөл, гомдлыг хянав
Авлигатай тэмцэх газар 2019 оны наймдугаар сард хийсэн ажлаа тайлагнав. Энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газар 2019 оны наймдугаар сард хийсэн ажлаа тайлагнав. Энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч, 49 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явуулахад Хэнтий аймгийн “Хан хэнтий” цогцолбор сургуулийн захирал “Т” нь “Хан хэнтий” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус сургуулийн 47 багш, 25 ажилтан албан хаагчид, 15 бүлгийн төгсөгчдөөс 20.960.000.00 төгрөгийн хандив, туслалцааг авахдаа нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэсэн шинжтэйгээр хураан авсан зөрчил тогтоогдсон ба зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.


















