Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэтгэлцэв

Авлигатай тэмцэх газраас “Хөгжлийн мэтгэлцээн” клубтэй хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хоёр дахь жилдээ парламентын мэтгэлцээнийг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэтгэлцэв
“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэтгэлцэв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас “Хөгжлийн мэтгэлцээн” клубтэй хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хоёр дахь жилдээ парламентын мэтгэлцээнийг амжилттай зохион байгууллаа. Нийгэмд тулгамдаж буй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, шинэ санал, санаачилгыг дэмжих, олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах зорилготой уг мэтгэлцээний тэмцээнийг НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулсан юм.

Мэтгэлцээнд нийслэлийн их, дээд сургуулиудын 192 оюутнаас бүрдсэн 96 баг оролцож, найман бүсэд хуваагдан өрсөлдсөнөөс тэргүүн байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хотолон” багийн А.Адъяашүрэн, Б.Баялагмаа, дэд байранд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн “Бэрэгэ” багийн Н.Энхтэмүүлэн, М.Хатанзориг, гуравдугаар байранд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн “Бэхи” багийн Б.Нямдаваа, О.Сэлэнгээ нар тус тус шалгарлаа.

Хуваалцах