Авлигачийг илрүүлэхэд тусалсан иргэнийг 100 мянган руппигээр урамшуулжээ
Энэтхэгт хээл хахууль авч байгаа нэгэн төрийн албан хаагчийг барихад тусалсан иргэнд “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос урамшуулал болгож 100 мянган руппи өгсөн байна.
Мэдээллийн алба

Энэтхэгт хээл хахууль авч байгаа нэгэн төрийн албан хаагчийг барихад тусалсан иргэнд “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос урамшуулал болгож 100 мянган руппи өгсөн байна.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард уг иргэн газрын эрх шилжүүлэх зорилгоор орон нутгийн захиргааны нэгэн ажилтанд хандахад 6000 руппи хахуульд төлөхийг шаарджээ.
Тэрээр цагдаагийн байгууллагад хандаж, захиргааны ажилтанд хахууль өгөх, урхи бэлтгэн ажилласан аж. Авлигачийг үйлдэл дээр нь баривчилсан байна.
Төрийн албан хаагчийн үнэн төрхийг илчлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж, бусад иргэдэд үлгэр дууриал болгох зорилгоор “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос түүнд энэхүү урамшууллыг олгосон байна. Уг шагналыг урьд нь гурван иргэн хүртжээ.


















