Авлигатай тэмцэх чиглэлээр илүү хүчин чармайлт гаргахыг шаардав
Хятадын шүүхийн байгууллагуудыг энэ жил авлигатай тэмцэх кампанит ажилд идэвхтэй оролцож, хараат бус хяналт тавьж ажиллахыг тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жоу Чанг орон нутгийн шүүхийн байгууллагуудын төлөөлөгчидтэй
Мэдээллийн алба

Хятадын шүүхийн байгууллагуудыг энэ жил авлигатай тэмцэх кампанит ажилд идэвхтэй оролцож, хараат бус хяналт тавьж ажиллахыг тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жоу Чанг орон нутгийн шүүхийн байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн цахим хурлын үеэр шаардсан байна. Түүнчлэн Хятадын Коммунист намын үндэсний 19 дүгээр их хурлын шийдвэрүүдийг даган мөрдөж, үнэнч, шударгаар ажиллахыг уриалжээ.
Мөн тэрээр шүүхийн байгууллагад авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхийн чухлыг онцлоод, мөрдөн шалгах ажиллагаанд үл тоомсорлох, орхигдуулах явдал огт байх ёсгүй бөгөөд ард түмэнтэй ойр байж, ямагт тэдний эрх ашгийг хамгаалан ажиллах хэрэгтэй гэж зааварчилжээ.


















