Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 5 сард 194 хэрэг бүртгэгдсэний 164 (84.5хувь) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 164 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 121 (68.8хувь) нь эрх мэдэл, албан тушаалын ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ
Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 5 сард 164 авлигын хэрэг бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 5 сард 194 хэрэг бүртгэгдсэний 164 (84.5хувь) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 164 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 121 (68.8хувь) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 26 (14.8хувь) нь хахууль авах, 17 (9.7хувь) нь хахууль өгөх, 9 (5.1хувь) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 (1.7хувь) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах