Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллана
Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.
Ажлын хэсгүүдийн ажиллах хуваарь
№ Ажлын хэсгүүд Ажиллах аймаг, сум Ажиллах хугацаа 1 Ажлын хэсэг-1 Зүүнхараа 2016.11.09-11.10 Дархан-Уул 2016.11.11-11.13 Сэлэнгэ 2016.11.14-11.16 Хөтөл 2016.11.17 Булган 2016.11.18-11.20 2 Ажлын хэсэг-2 Дундговь 2016.11.09-11.11 Цогтцэций 2016.11.12-11.13 Ханбогд 2016.11.14-11.15 Өмнөговь 2016.11.16-11.19 Өвөрхангай 2016.11.20-11.23 Хархорин 2016.11.23 3 Ажлын хэсэг-3 Баянхонгор 2016.11.14-11.16 Говь-Алтай 2016.11.18-11.21 Завхан 2016.11.23-11.25 Тосонцэнгэл сум 2016.11.27-11.28 4 Ажлын хэсэг-4 Архангай 2016.11.10-11.12 Хөвсгөл 2016.11.14-11.16 Орхон 2016.11.17-11.19 5 Ажлын хэсэг-5 Говьсүмбэр 2016.11.09-11.11 Дорноговь 2016.11.14-11.16 Замын-Үүд 2016.11.17-11.18 Төв 2016.11.19-11.21 6 Ажлын хэсэг-6 Хэнтий 2016.11.14-11.16 Дорнод 2016.11.18-11.21 Сүхбаатар 2016.11.22-25 7 Ажлын хэсэг-7 Ховд 2016.11.11-11.14 Баян-Өлгий 2016.11.16-11.18 Увс 2016.11.21-11.23
Холбогдох утас: Дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 70112465 дугаартай утаснаас лавлана уу.


















