Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигатай тэмцэх газрын дарга асан 5 жилийн хорих ял сонслоо

Энэ мягмар гарагт Египет Улсын Цэргийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга асан Хешам Гененад зэвсэгт хүчнийг доромжилсон хэрэгт 5 жилийн ял оноолоо.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх газрын дарга асан 5 жилийн хорих ял сонслоо
Авлигатай тэмцэх газрын дарга асан 5 жилийн хорих ял сонслоо. Зураг: МҮОНРТ

Энэ мягмар гарагт Египет Улсын Цэргийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга асан Хешам Гененад зэвсэгт хүчнийг доромжилсон хэрэгт 5 жилийн ял оноолоо.

Тэрээр Хаффинтон Пост Араб цахим хуудсанд “Жанжин штабын дарга асан Сами Ананд Ерөнхийлөгчийг яллах баримт байгаа. Баримтууд гадаадад хадгалагдаж байгаа” хэмээн ярилцлага өгснийхөө дараа 2 дугаар сард баривчлагдсан юм.

Тус ярилцлагыг авсан сэтгүүлч Мотаз Ваднан мөн тухайн үед баривчлагдсан бөгөөд төрийн эсрэг өдөөн хатгалга хийсэн хэрэгт ял сонсчээ.

Хуваалцах