Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигатай тэмцэх шилдэг санаачилга шалгаруулна

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос нийт төрийн байгууллагуудын дунд “Авлигын эсрэг санаачилга” сэдэвт уралдааныг өнгөрсөн оны 12 дугаар сард зарлажээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх шилдэг санаачилга шалгаруулна
Авлигатай тэмцэх шилдэг санаачилга шалгаруулна. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос нийт төрийн байгууллагуудын дунд “Авлигын эсрэг санаачилга” сэдэвт уралдааныг өнгөрсөн оны 12 дугаар сард зарлажээ. Энэхүү тэмцээн нь төрийн байгууллагуудын шударга байдлыг олон нийтэд сурталчлах, харилцан авлигын эсрэг туршлага, бодлогоо солилцох боломж олгох зорилготой байсан байна.

258 төрийн байгууллагаас 820 төрлийн бодлого тус уралдаанд ирснээс 5 байгууллагыг шилдгээр сонгож, шагнаж урамшуулжээ. Түүнчлэн шилдгээр шалгарсан бодлого, санаачилгыг тус хорооны албан ёсны цахим хуудсанд тавьж, олон нийтэд хүргэх аж.

Хуваалцах