Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжсэнгүй

Энэ сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжсэнгүй
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан боловч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан үзэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ хэлж байсан юм.

Уг хөтөлбөрийн төслийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Хуваалцах