Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилт, хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилт, хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Эрдэнэцэцэг нар “Орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудал”, “Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, орон нутгийн удирдлагын хэмжээнд анхаарах зарим асуудлууд” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.

Мөн нийтийн албан тушаалтгуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 19 албан тушаалтанд ажиллах журам, бүртгэл, тайлан гаргах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Аймгийн хэмжээнд мэдүүлэг гаргагч 210 албан хаагчид ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх асуудлаар сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр тус аймаг дахь иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ж.Саранцэцэг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн бодлого тусгагдсанд баяртай байна. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн санал бодлоо илэрхийлсэн юм.

Эх сурвалж:АТГ

Хуваалцах