Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Авлигатай тэмцэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер нар авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Авлигатай тэмцэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбер нар авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагаа нь АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсад Засаглал ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Ингэснээр Нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хариуцлага хяналтын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх юм.

Түлхүүр үг:Авлигатай тэмцэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Хуваалцах