Авлигыг мэдээлэх 110 дугаарт он гарсаар 510 шахам иргэн ханджээ
Иргэд ихэвчлэн төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахгүй байна, төрийн албан хаагч бусдад давуу байдал олголоо.
Мэдээллийн алба

Авлигыг мэдээлэх 110 дугаарт он гарсаар 510 шахам иргэн ханджээ.
Иргэд ихэвчлэн төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахгүй байна, төрийн албан хаагч бусдад давуу байдал олголоо.
Хүний нөөцийн томилгоо, худалдан авах ажиллагаа, газар олголттой холбоотой асуудлаар гомдол санал гаргасан байна.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан, комиссар н.Амартүвшингээс тодрууллаа.
Mongolian National Radio · Авлигыг мэдээлэх 110 дугаарт он гарсаар 510 шахам иргэн ханджээ
Завдсан, санал болгосон үйлдэл нь авлигын гэмт хэрэгт тооцогддог болсон.
Иймээс та төрийн албыг сонгосон бол олон нийтийн хяналтад орлоо гэж ойлгох хэрэгтэй.
Төрд ам, тангараг өргөж, олон түмний татварын мөнгөөр цалин авч эхэлсэн мөчөөс нийгэм танаас шударга ажиллахыг шаардана гэж Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан, комиссар н.Амартүвшин тодотгосон юм.


















