Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэлэлцэнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гарагт болно.
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гарагт болно.
Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.


















