Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талууд чуулав

Австри улсын Вена хотод Авлигын эсрэг олон улсын академийн 7 дугаар чуулга зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 270 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талууд чуулав
Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талууд чуулав. Зураг: МҮОНРТ

Австри улсын Вена хотод Авлигын эсрэг олон улсын академийн 7 дугаар чуулга зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 270 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын 70 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож, академийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Чуулганыг нээж тус академийн захирал Мартин Кроетнир хэлэхдээ “НҮБ-ын Тогтвортой хөгжил, 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилтуудад авлигын асуудал аюул учруулж байна. Тиймээс, манай академийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг оролцогчдоос хүсч байна” гэв. Мөн чуулганы үеэр Академиас зохион байгуулагддаг зуны сургалт, бүс нутгийн зуны сургалтууд, магистрын болон докторын сургалтууд амжилттай болж, үр дүнгээ өгч байгааг танилцуулжээ.

Хуваалцах