Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав
Авлигын эсрэг сургалтад 951 албан тушаалтныг хамруулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянан дүн шинжилгээ хийж, Эрчим хүчний яаманд 7 асуудал бүхий зөвлөмж хүргүүллээ.

Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд төрийн байгууллагын нийт 951 албан тушаалтанд авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа сэдвээр цахим болон танхимын сургалтыг зохион байгууллаа гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах