Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр судалгааг өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болсныг онцлоод, цаашид уг судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, шийдвэр гаргагчид, хууль санаачлагч, тогтоогчдод хүргүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцууллаа
“Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны ажлыг гүйцэтгэсэн багийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус судалгааг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгчээр Азийн сан ажилласан юм.

Уулзалтаар судалгааны багийн гишүүн, Азийн сангийн зөвлөх А.Баянмөнх “Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны зорилго, үр дүн болон эрх зүйн орчин, стратеги, арга тактик, мэдлэг ур чадвар, байгууллагын чадамж хамтын ажиллагаа, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх гэсэн үндсэн 5 чиглэл бүхий 114 зөвлөмжийг танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр судалгааг өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болсныг онцлоод, цаашид уг судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, шийдвэр гаргагчид, хууль санаачлагч, тогтоогчдод хүргүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтад “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч А.Амармэнд, судалгааны ажлын зөвлөх ахмад прокурор Б.Галдаа, судлаач доктор Б.Батзориг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл байлцав.

Хуваалцах