Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Авлигын индекст Монгол Улс хоёр жил дараалан ахиц гаргасан гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Транспаренси Интернейшнл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Петер Айгеныг хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын индекст Монгол Улс хоёр жил дараалан ахиц гаргасан гэв
Авлигын индекст Монгол Улс хоёр жил дараалан ахиц гаргасан гэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Транспаренси Интернейшнл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Петер Айгеныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлж буй авлигатай тэмцэх, хууль дээдлэх, шударга ёс, сайн засаглалыг бэхжүүлэх, "Том төрөөс Ухаалаг төр рүү" шилжих санаачилгын хүрээнд хийгдсэн бөгөөд хийгдэж буй ажлуудыг танилцуулав.

Мөн Транспаренси Интернейшнл-ээс гаргадаг Авлигын индекст Монгол Улс хоёр жил дараалан томоохон ахиц гаргаж чадсаныг тэмдэглэж, цаашид ч мөн төрийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар авлига, хээл хахуультай тэмцэх тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Ноён Петер Айген Монгол Улсын авлигатай тэмцэх хүрээнд гаргасан амжилтыг үнэлэн, Монгол Улсыг дэмжиж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах