Авлигын хэрэгт холбогдсон сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг албан тушаал бууруулж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг албан тушаал бууруулж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.Захирамжид, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Боловсролын газрын даргад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.


















