Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигын хэрэгт яллагдсан Гондурасын удирдагч асан нас барав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны хээл хахуулийн хэрэгт яллагдсан Гондурас улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Калежас АНУ-д нас барсан байна. Тэрээр Гондурас Улсыг

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын хэрэгт яллагдсан Гондурасын удирдагч асан нас барав
Авлигын хэрэгт яллагдсан Гондурасын удирдагч асан нас барав. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны хээл хахуулийн хэрэгт яллагдсан Гондурас улсын Ерөнхийлөгч асан Рафаэль Калежас АНУ-д нас барсан байна. Тэрээр Гондурас Улсыг 1990-1994 оны хооронд удирдаж байсан бөгөөд хожим нь хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулахтай холбоотой эрх олгох асуудалтай холбоотой ОУХБХ-ны хээл хахуулийн томоохон хэрэгт холбогдсон юм.

76 настай Калежас нь 2016 онд Нью-Йорк хот дахь холбооны шүүхэд гэм буруугаа хүлээсэн бөгөөд нас барах үедээ АНУ-ын Атланта хот дахь шоронд хоригдож байжээ. Нас барахад хүргэсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр өмнө нь цусны цагаан эс ихсэх өвчтэй байсан юм.

Хуваалцах