Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигын өсөлт Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг үгүй хийжээ

Австрали Улс “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т өмнөх байрнаасаа ухарснаар эдийн засагтаа 72.3 тэрбум австрали доллар алдсан хэмээн Канберрагийн нэгэн судалгааны хүрээлэн мэдэгджээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын өсөлт Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг үгүй хийжээ
Авлигын өсөлт Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг үгүй хийжээ. Зураг: МҮОНРТ

Австрали Улс “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т өмнөх байрнаасаа ухарснаар эдийн засагтаа 72.3 тэрбум австрали доллар алдсан хэмээн Канберрагийн нэгэн судалгааны хүрээлэн мэдэгджээ.

Хэрэв тус улс дээрх Авлигын төсөөллийн индекст 2012 онд эзэлж байсан байраа хадгалж чадсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн 4 хувиар өндөр байх боломжтой байжээ. Австрали улс тус индекст 2012-2016 оны хооронд 85-79 хүртэл оноо авч дэлхийн хэмжээнд 7 дугаар байранд жагсч байснаа 13 дугаар байр хүртэл ухарчээ. Энэхүү үнэлгээ нь төрд итгэх иргэдийн итгэл энэ хэрээр буурсныг харуулж байгаа юм.

Хуваалцах