Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Аврагч аваргыг тодруулна

Аврагчид холбоо тогтоох, өгөгдсөн цэг олох, “Буухиа сэлэлт” уснаас нэрвэгдэгчдийг аврах, нуранги доороос нэрвэгдэгчийг гаргах зэргээр өрсөлдөж аврагчдын авхаалж самбаа, ур чадвараа харуулах аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагч аваргыг тодруулна
Аврагч аваргыг тодруулна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Аврагчийн олон төрөлтийн аварга шалгаруулах “Аврагч-2014” тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аврах тусгай ангийн хээрийн сургалтын талбайд болно. Энэ үеэр аврах, эрэн хайх багаж хэрэгслийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Аврагчид холбоо тогтоох, өгөгдсөн цэг олох, “Буухиа сэлэлт” уснаас нэрвэгдэгчдийг аврах, нуранги доороос нэрвэгдэгчийг гаргах зэргээр өрсөлдөж аврагчдын авхаалж самбаа, ур чадвараа харуулах аж.

Хуваалцах