Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аврагч” хөлбөмбөгийн баг дээд лигт эхний ялалтаа авлаа

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох футзалын дээд лиг 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аврагч” хөлбөмбөгийн баг дээд лигт эхний ялалтаа авлаа
“Аврагч” хөлбөмбөгийн баг дээд лигт эхний ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох футзалын дээд лиг 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхэллээ. Тус лигт нийт 10 баг өрсөлдөж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдаас бүрдсэн “Аврагч” хөлбөмбөгийн баг өчигдөр “Эрхэс” багтай эхний тоглолтоо хийлээ. Тоглолт 4:3 харьцаатайгаар буюу “Аврагч” хөлбөмбөгийн багийн ялалтаар дуусч, дээд лигийн эхний тоглолтоо хийж, эхний ялалтаа ийнхүү авлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

Хуваалцах