Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аврагчдын ажлын багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй хэвээр байна

Гал ус гамшиг осолтой нүүр тулдаг онцгой байдлын албыг орчин үеийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагчдын ажлын багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй хэвээр байна
Аврагчдын ажлын багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Гал ус гамшиг осолтой нүүр тулдаг онцгой байдлын албыг орчин үеийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. 40-50 жилийн өмнө хэрэглэдэг байсан тороосон шүүр, модны үзүүрт тогтоосон дугуйны дотуур хаймер зэргийг өнөөдөр ч түймэр унтраахдаа ашиглаж байгаа аж.

Үүний зэрэгцээ аврагчдын дунд усны хувцас багаж, хэрэгсэл цөөхөн оногдож байгаа юм. Энэ салбарт өндөр төвшинд бэлтгэгдсэн чадварлаг аврагчид ажилладаг ч ажлын багаж, тоног төхөөрөмж цаг үеэсээ хоцорч, дээр нь хүрэлцээгүй хэвээр байгааг ОБЕГ-ын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох хэллээ. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Онцгой байдлын албанд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээс гадна ажлын багаж хэрэгслийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.

Хуваалцах