Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Аврагчид Дулаанхан ууланд дадлага сургууль хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн 2017 он гарсаар анхны дадлага сургуулиа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагчид Дулаанхан ууланд дадлага сургууль хийлээ
Аврагчид Дулаанхан ууланд дадлага сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн 2017 он гарсаар анхны дадлага сургуулиа хийлээ. Энэ нь бартаатай газар хөдөлгөөн үйлдэх, өндрөөс буух, нэрвэгсдийг бартаатай газар аюулгүй тээвэрлэх дадлага сургууль байв. Уг дадлага сургуулийг Дулаанхан ууланд хийсэн юм. Энэ үеэр Онцгой байдлын газрын офицер, ахлагч, аврагчдын санаагчлагаар байгуулагдсан спорт аяллын “Хийморь” клубын гишүүд Дулаанхан ууланд хамтарсан авиралт хийж, клубын туг, Төрийн далбаагаа оргилд нь мандууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах