Аврагчид хоёр иргэнийг усанд осолдохоос аварчээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага
Мэдээллийн алба


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэлрүүд гарах болжээ. Тухайлбал энэ сарын 10-ны Баасан гарагт Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлжийн модон гүүрний дэргэд Туул голын усанд автомашин суусан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид аварчээ. Аврагчдыг дуудлагаар очих үед хоёр иргэн Nissan X-trail маркын автомашины кузов дээр гарсан, голын ус автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсан аж. Аврагчид шуурхай арга хэмжээ авч аврах ажиллагааг зохион байгуулсаны үр дүнд завь, аврах олсыг ашиглан хоёр иргэний амь насыг авран хамгаалсан байна.Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Ургах Наран" хорооллын урд 64-33 УНА улсын дугаартай V-6 загварын автомашин замын хажуу руу онхолдож, 29 настай эрэгтэй Б хавчуулагдсан байсныг аврагчид шуурхай ажиллаж амь насыг аварлаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.


















