Аврагчид таван уурхайчны амь насыг аврав
Энэ сарын 8-ны өдрийн 19:08 цагт Уул уурхайн аврах ангид Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зоогийн эх” ХХК-ийн уурхайд таван хүн нурангид дарагдсан дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.
Мэдээллийн алба

Албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж хайгуул хийхэд уурхайн ам 90 градусын босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байжээ.
Уурхайн нурсан бэхэлгээ, мод, шороог 25 метрийн гүнээс дээш олсоор татуулан дарагдсан таван уурхайчинтай холбоо тогтоон цооног руу гар станц болон аврах олсыг оруулж уурхайчдыг нэг, нэгээр нь дээш татан гаргах аврах ажиллагааг явуулсан байна.

Аврах үйл ажиллагаа 4 цаг 30 минут үргэлжилсний эцэст дарагдсан таван уурхайчныг эсэн мэнд аварч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэжээ.

Ослын дуудлагаар нийт 24 албан хаагч 4 автомашин, бусад техник тоног төхөөрөмжтэйгээр ажилласан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар