Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээн авлаа

НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-иас хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээн авлаа
Аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-иас хүлээлгэн өглөө.

Аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай 2 хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм.

Ингэснээр нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах