Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрали ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхгүй

Австралийн дээд шүүх ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийг цуцаллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхгүй
Австрали ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхгүй. Зураг: МҮОНРТ

Австралийн дээд шүүх ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийг цуцаллаа.

Австралийн Дээд Шүүх өнөөдөр хуралдаад Австралийн Ассемблейгаас өнгөрсөн арав­дугаар сарын 22-ны өдөр баталсан “Нийслэлийн бүсэд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай” хуулийн төслийг цуцлах шийдвэр гаргажээ.

1961 онд батлагдсан Гэр­лэлтийн тухай (Marriage Act) хуультай зөрчилдөж байгаа учраас ийнхүү цуцалсан гэж Дээд шүүхээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурьджээ.

Хэрвээ ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх ёстой бол тэр нь парламент байх ёстой гэсэн зүүлт хийжээ.

Парламентаар энэ асуудал 2012 онд орсон ч батлагдаж чадаагүй аж.

Хуваалцах