Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна

Австралийн шинэ засгийн газар Хятад улс өмнөх засаг захргааны үед муудсан хоёр талын харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа бол худалдааны хоригоо цуцла гэж Бээжинд уриаллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна. Зураг: МҮОНРТ

Австралийн шинэ засгийн газар Хятад улс өмнөх засаг захиргааны үед муудсан хоёр талын харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа бол худалдааны хоригоо цуцал гэж Бээжинд уриаллаа.

Хятад улс сүүлийн хэдэн жил Австралийн олон тэрбум америк долларын өртөгтэй экспортын хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд албан болон албан бусаар хориг тавиад байгаа юм.

Тухайлбал, Австралийн нүүрс, дарс, арвай будаа, үхрийн мах, далайн бүтээгдэхүүнд Хятадын засгийн газар хориг тавьсан. Австралийн шинэ засгийн газрын сангийн сайд Жеймс Чалмерс чөлөөт худалдааны түнш улс орнуудын дунд худалдааны хориг байж болохгүй, үүнийгээ нэн даруй цуцал гэж Хятадын талд шаардлага тавьсан байна. Тэрбээр Хятадын албан болон албан бусаар тогтоосон хориг Австралийн эдийн засагт хохирол учруулж, ажил олгогч болон ажил эрхлэгчдийн аж байдлыг улам хүндрүүлж байна гэж мэдэгджээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Австралийн шинэ ерөнхий сайд ЭнтониАлбанизыг сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, цахилгаан утас илгээсэн нь Бээжингээс Австралитай өндөр түвшинд харилцаатай байхыг хориглосон 2 жилийн хоригийг зөөлрүүлэхэд түлхэц өгч байна гэж хэвлэлд онцолжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Хятад улс хоёр талын харилцаа хөгжүүлэхэд Австралитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм байна.

Хуваалцах