Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрали ойрын хугацаанд нүүрснээс татгалзахгүй гэдгээ мэдэгдэв

Австралиас бусад өндөр хөгжилтэй орнууд 2030 оноос эхлэн нүүрснээс татгалзах зорилт тавиад байгаа юм

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Австрали ойрын хугацаанд нүүрснээс татгалзахгүй гэдгээ мэдэгдэв
Австрали ойрын хугацаанд нүүрснээс татгалзахгүй гэдгээ мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Австрали улс эдийн засгийнх нь гол эх үүсвэрийн нэг нүүрсний хэрэглээнээс ойрын үед татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ. НҮБ Австралийг 10 жилийн дотор түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоо гэсэн шаардлага тавьсны хариуд тус улс ийм хариу илэрхийлж байна.

2030 оноос хойш дэлхийн нүүрсний эрэлт тасрахгүй, нүүрс нь Австралийн эдийн засгийн гол эх үүсвэр хэвээр байх болно гэж тус улсын Засгийн газар тооцжээ. Австралийн эдийн засагт олон мянган ажлын байр бий болгож, олон тэрбум долларын экспортын орлого оруулдаг нүүрсний салбарын ирээдүйг гадны хэн нэгэн биш Засгийн газар шийднэ гэж тус улсын Ус, байгалийн нөөцийн сайд мэдэгджээ.

НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сельвин Харт “Нүүрсний хэрэглээгээ халах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхгүй бол цар уурын өөрчлөлт Австралийн эдийн засагт ноцтойгоор нөлөөлнө” гэж даваа гарагт анхааруулсан байна. Австрали нь дэлхийн хоёр дахь гол нүүрс олборлогч бөгөөд нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Мөн хүлэмжийн хий ялгаруулалтаараа дээгүүрт жагсдаг. Гэвч тус улсын Консерватив Засгийн газар түүхий нүүрсний үйлдвэрүүдийг тогтвортой дэмжиж, хүлэмжийн хийг бууруулахад хатуу арга хэмжээ авах нь ажлын байрыг бууруулна гэж үзэж байна. Долдугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд Австралийн нүүрсний экспорт 26 хувиар өсөж, 9,3 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхийн том эдийн засгууд “Ковид-19” цар тахлын хязгаарлалтаас гарч, эдийн засаг нь сэргэснээр нүүрсний үнэ өссөн гэж Австралийн Баялгийн сайд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 7 дугаар сард дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 орны Эрчим хүч, Байгаль орчны сайд нар 2025 он гэхэд нүүрсний хэрэглээг халах хэлэлцээр хийж чадаагүй. Гэхдээ зарим мэргэжилтнүүд ирэх 11 дүгээр сард Глазкод болох НҮБ-ын цаг уурын асуудлаарх уулзалтын үеэр ахиц дэвшил гарах болов уу гэж найдаж байна. Австралийн Ерөнхий сайд тус улс хүлэмжийн хий ялгаруулалтаа тэглэх чиглэлд яваа гэж мэдэгдсэн ч тодорхой цаг хугацаа заагаагүй юм. Одоогийн байдлаар Австралиас бусад өндөр хөгжилтэй орнууд 2030 оноос эхлэн нүүрснээс татгалзах зорилт тавиад байгаа юм.

Хуваалцах