Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрали улс Турк улсад суугаа Элчин сайдаа татлаа

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы мэдэгдлээс болж Турк улсад суугаа Элчин сайдаа татлаа. Энэ талаар “Эс-Би-Эс” суваг лхагва гарагт мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали улс Турк улсад суугаа Элчин сайдаа татлаа
Австрали улс Турк улсад суугаа Элчин сайдаа татлаа. Зураг: МҮОНРТ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы мэдэгдлээс болж Турк улсад суугаа Элчин сайдаа татлаа. Энэ талаар “Эс-Би-Эс” суваг лхагва гарагт мэдээллээ.

Туркийн төрийн тэргүүн Реджеп Тайип Эрдоган Эрегли хотод иргэдтэй уулзах үеэрээ саяхан болсон Шинэ Зеландын алан хядах ажиллагаанд лалын шашинтнуудыг буруушаадаг австраличуудыг буруутгасан байна. Тэрбээр ийм хүмүүсийг Туркт ирээд хэрэггүй. Хэрвээ ирэх юм бол таагүй үр дагавартай учирна гэж тэмдэглэжээ.

Туркийн Төрийн тэргүүн энэ үеэрээ дэлхийн нэгдүгээр дайнд Чанаккалын дэргэдэх тулааны үеэр амиа алдсан Австрали, Шинэ Зеландын дайчдын хувь заяаг сануулсан байна.

Харин Туркийн тэргүүний хэлсэн эдгээр үгтэй холбогдуулан Австралийн Ерөнхий сайд мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ “Үнэхээр их гутаан доромжилсон үг хэлжээ. Ерөнхийлөгч Эрдоганы хэлсэн үг дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан Австралийн цэрэг дайчдын талаар Кемаль Ататюркийн хэлсэн үгтэй илт зөрчилдөж байна. Тэр ч бүү хэл, түүний хэлсэн үг хууль зөрчсөн гэж би үзэж байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Туркийн зүгээс хурцаар шүүмжилж байсан ч Канберра тэсвэр тэвчээртэй байдал, олон соёлт нийгмийг хөгжүүлэх зарчмаасаа ухрахгүй, бүс нутгийн аюулгүй байдлынхаа төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно гэж нэмж хэлсэн байна.

Хуваалцах