Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Австрали улс зэвсгийн экспортоо эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Австралийн засгийн газар зэвсгийн экспортоо эрс нэмэгдүүлэх зорилгоор цэрэг аж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх шинэ стратегийг боловсруулан гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали улс зэвсгийн экспортоо эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ
Австрали улс зэвсгийн экспортоо эрс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Австралийн засгийн газар зэвсгийн экспортоо эрс нэмэгдүүлэх зорилгоор цэрэг аж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх шинэ стратегийг боловсруулан гаргасан байна. Энэ тухай өнөөдөр Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбулл мэдэгдэхдээ 10 жилийн дараа тус улс зэвсгийн экспортлогч дэлхийн гол 10 экспортлогчийн тоонд орсон байх ёстойг онцолсон байна.

Шинэ стратегидаа 3,8 тэрбум америк долларын хөрөнгөтэй экспортын тусгай сан байгуулахаар төлөвлөсөн байна. Тус сангийн хөрөнгийг бусад улс орнууд дахь зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгоход ашиглах юм байна. Одоогийн байдлаар Австрали улс нь зэвсгийн экспортын хэмжээгээрээ дэлхийд 20-д жагсдаг байна.

Сүүлийн жилүүдэд тус улс 1,5-2,5 тэрбум ам.долларын зэвсгийн экспортыг жил бүр хийх болсон байна.

Хуваалцах