Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Австрали улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард 3 удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргасан. Ингэхдээ 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжид хамруулахаар төлөвлөж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд
Австрали улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард 3 удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргасан. Ингэхдээ 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжид хамруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн.

Австралиас 11 дүгээр сард Токио, Сөүлээр дамжин нисэхээр 84 иргэний нэрс баталгаажин Австралиас Токио, Сөүл хүртэлх тийзүүдээ авсан байсан. Тус ЭСЯ 12 дугаар сард Токио, Сөүлийн 2 нислэгт дээрх 84 хүнээ багтаан нисгэхээр УОК-той ярьж байна. Дээрх хотуудаас эх орондоо буцах иргэд олон буй тул транзит байдлаар хичнээн иргэн авахыг бидэнд хараахан мэдэгдээгүй. Австралиас аль болох олон хүнийг нисгэх квот авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын ЭСЯ

Хуваалцах