Австрали улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр
Мэдээллийн алба

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов.
Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.


















